Уутан дээрээ “ESPRESSO” гэсэн бичигтэй кофег зөвхөн эспрессо машинд хэрэглэдэг үү? ☕
2026.10.13·1 мин уншина

Уутан дээрээ “ESPRESSO” гэсэн бичигтэй кофег зөвхөн эспрессо машинд хэрэглэдэг үү? ☕

Уутан дээрээ “ESPRESSO” гэсэн бичигтэй кофег зөвхөн эспрессо машинд хэрэглэдэг үү? ☕

Заавал тийм биш.

Эспрессо бол кофены үрийн төрөл биш, харин кофе бэлтгэх арга юм. Нарийн нунтагласан кофены дундуур халуун усыг өндөр даралтаар нэвтрүүлж, өтгөн, баялаг амттай кофе гаргаж авдаг.

Тэгвэл савлагаан дээрх “Espresso Blend”, “Espresso Roast” гэсэн бичиг ямар утгатай вэ?

Энэ нь тухайн кофены үрийн хольц эсвэл хууралтыг эспрессо бэлтгэхэд тохируулан сонгосон гэсэн үг. Гэхдээ зөвхөн эспрессо машинд хэрэглэнэ гэсэн үг биш.

Жишээлбэл, “Espresso Blend” гэсэн бүхэл үртэй кофег пуровер, френч пресс зэрэг өөр аргаар ч бэлтгэж болно. Гол нь үрээ тухайн аргад тохирсон хэмжээгээр нунтаглах хэрэгтэй.

Харин эспрессод зориулж аль хэдийн нарийн нунтагласан кофе бусад аргаар бэлтгэхэд тохиромжгүй байж болно.

Тиймээс дараагийн удаа кофе худалдаж авахдаа зөвхөн “Espresso” гэсэн бичгийг нь биш, бүхэл үртэй эсвэл нунтагласан эсэхийг нь бас анзаараарай.

Кофены тухай илүү ихийг COFFICO-оос.

www.coffico.mn

#COFFICOMN #КофеныТухай #Эспрессо