НүүрХүргэлтийн нөхцөл
Тусламж · Хүргэлт

Хүргэлтийн нөхцөл

Захиалга хүлээн авах хугацаа, бүс нутаг, хүргэлттэй холбоотой мэдээлэл

Дэлгүүр нээгдсэн огноо: 2026 оны 10-р сарын 11

COFFICO – Хүргэлтийн нөхцөл

COFFICO нь Улаанбаатар хот дотор болон орон нутгийн тээврийн үйлчилгээний хүргэх цэг хүртэл захиалга хүргэх үйлчилгээ үзүүлдэг.

1. Хүргэлтийн төлбөр

  • 120,000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй захиалгад хүргэлт үнэгүй.

  • 120,000₮-өөс доош үнийн дүнтэй захиалгад хүргэлтийн төлбөр 7,100₮ байна.

  • Үнэгүй хүргэлтийн босгыг бүтээгдэхүүний хямдрал, урамшууллыг тооцсоны дараах захиалгын дүнгээр тооцно.

2. Улаанбаатар хот доторх хүргэлт

  • Өглөөний 09:30 цагаас өмнө баталгаажсан, бэлэн барааны захиалгыг тухайн өдөр хүргэнэ.

  • 09:30 цагаас хойш баталгаажсан захиалгыг дараагийн хүргэлтийн өдөр хүргэнэ.

  • Хүргэлтийн хугацаа нь байршил, ачаалал, цаг агаар болон бусад нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөж болно.

  • Хүргэлтийн хугацаанд өөрчлөлт гарвал хэрэглэгчид мэдээлнэ.

3. Орон нутгийн захиалга

  • Орон нутгийн захиалгыг худалдан авагчийн сонгосон хот хоорондын унаа, автобус эсвэл ачаа тээврийн үйлчилгээний Улаанбаатар дахь хүлээн авах цэгт хүргэж өгнө.

  • Тухайн хүргэх цэг хүртэлх хүргэлтийн төлбөрт дээрх 120,000₮-ийн босго болон 7,100₮-ийн нөхцөл үйлчилнэ.

  • Улаанбаатараас орон нутаг хүртэлх тээврийн зардлыг худалдан авагч өөрөө хариуцна.

  • Орон нутагт очих хугацаа нь сонгосон тээврийн үйлчилгээний хуваарь, нөхцөлөөс хамаарна.

4. Урьдчилсан захиалгын бараа

  • “Захиалгын бараа” гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн нь Монголд бэлэн байгаа бараа биш бөгөөд захиалгаар нийлүүлэгдэнэ.

  • Бүтээгдэхүүний хуудсанд заасан нийлүүлэх хугацаа нь урьдчилсан тооцоолол бөгөөд нийлүүлэгч, тээвэр болон гаалийн нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөж болно.

  • Бараа Монголд ирж, хүргэлтэд бэлэн болсны дараа хэрэглэгчтэй холбогдон хүргэлтийг зохион байгуулна.

  • Урьдчилсан захиалгын бараанд мөн дээрх хүргэлтийн төлбөрийн нөхцөл үйлчилнэ.

5. Нэмэлт мэдээлэл

  • Хүргэлттэй холбоотой асуулт, тусгай хүсэлт байвал захиалга хийхээсээ өмнө COFFICO-той холбогдож тодруулна уу.

  • COFFICO нь хүргэлтийн нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд шинэчилсэн мэдээллийг дэлгүүрт нийтэлнэ.