






0
7-14 хоног

COFFICO Кофе гараар хандлах бэлгийн багц
Барааны тайлбар:
Кофег цаасан шүүлтүүрээр гараар хандлахад зориулсан данх, дриппер, сервер болон дагалдах хэрэгслийн багц. Гэртээ, ажлын өрөөндөө кофе бэлтгэхэд ашиглахын зэрэгцээ кофе сонирхдог хүнд бэлэглэхэд тохиромжтой.
Нарийн, урт хошуутай данх нь усны урсгал, асгах чиглэлийг хянахад тусална. Дрипперт цаасан шүүлтүүрээ байрлуулж, нунтаг кофе дээр халуун усаа бага багаар асган хандална. Бэлэн болсон кофег доорх серверт цуглуулж, аягална. Дагалдах термометрээр усны температурыг хэмжих боломжтой.
Багцын бүрдэл:
Нарийн хошуутай, тагтай кофе данх
Бариултай конус хэлбэрийн дриппер
Бариул, цорготой кофе сервер
Зүүт термометр
Цаасан шүүлтүүр
Хэрэгсэл тус бүрийн суурьтай бэлгийн хайрцаг
Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.